Монгол хүн сансарт ниссэний ойг тохиолдуулан уралдаан зарлалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-02-22 18:58:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан дуу болон гар зургийн уралдаан зарлажээ.

Аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд Р.Энхбазарын “Угтагчийн дуу”-г хэн сайн дуулах вэ? найрал дуу, насанд хүрэгчдийн дунд “Сансрын нисгэгчийн ээж дуу”-г хэн сайн дуулах вэ? уралдааныг ирэх сарын 17-ныг хүртэл зохион байгуулж байна. Уралдаанд оролцогчид дуулсан бичлэгээ Булган сумын Соёлын ордны цахим хаягаар ирүүлж, олон нийтэд сурталчилсан байх аж. Мөн “Сансрын ертөнцөд аялсан нь” сэдэвт гар зургийн уралдааныг сургуулийн 5-9 ангийн сурагчдын  дунд зарлалаа. Сурагчид бүтээлээ аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт ирүүлэх юм байна.

Тус аймаг энэ жилээс эхлэн “Бахархлын өдөр”-тэй болсон бөгөөд түүний нэг нь Монгол хүн сансарт ниссэн өдөр юм.

Холбоотой мэдээ