Голомттой бүс нутгаас ирэх иргэдийг РСR шинжилгээг үндэслэн нэвтрүүлнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-02-24 14:58:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 7-р хуралдаанаар энэ сарын 26-аас  бүх үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  Энэ үеэр Улаанбаатар хотоос бусад чиглэлд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэнэ.

Тодруулбал халдвар бүртгэгдээгүй ногоон бүс хоорондын зорчих хөдөлгөөнийг асуумж, бүртгэл хөтлөн хэвийн зорчуулна. Харин халдварын голомттой бүс нутгаас ирэх иргэдийг РСR шинжилгээг үндэслэн Хөвсгөл аймагт нэвтрүүлнэ. Тус аймаг эрүүл бүс нутаг боловч халдварын голомттой Улаанбаатар хотоос олон иргэн ирж байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байхыг  Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ