Малчид аймгийн онцгой комисст 43 хонь хандивлалаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-02-24 10:14:47

Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин сумын Ангирт багийн малчид нэгдэн цар тахлын хүндрэлийг хамтдаа даван туулах зорилгоор “Сэтгэлийн хандив” өрнүүлжээ. 

Тус баг 60 гаруй малчин өрхтэй бөгөөд нийт 43 хонь цуглуулан аймгийн Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.


Аймгийн Засаг дарга Ангирт багийн малчин иргэдийн төлөөлөлтэй уулзаж талархлаа илэрхийлсэн бөгөөд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа товч танилцуулсан байна. Мөн малчдынхаа энэхүү сэтгэлийн хандивыг постод ажиллаж байгаа албан хаагчид болон шуурхайн штабт ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнсэнд зориулахаар шийдвэрлэж, аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос Чингис хот чиглэлд зургаан пост, 30 орчим төрийн албан хаагчид ажиллаж байгаа бол аймгийн Шуурхай штабт таван хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ