“Умардын урсгал-2” төслөөс Европын 18 компани гарчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-24 10:58:50

БЕРЛИН. /Der Tagesspiegel/. “Умардын урсгал-2” төсөлд оролцогчдод хориг арга хэмжээ авна гэж АНУ хатуу сануулсантай холбоотойгоор тус төслөөс Европын 18 компани гарчээ.


Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын Конгресст илтгэлд дурдсан байна. 


Төсөлд оролцохоос татгалзсан компаниудын дунд Германы “Bilfinger SE”,  “Munich Re Syndicate” компаниуд багтжээ.


“Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд оролцогчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгасан хуулийг АНУ өмнө нь баталсан юм. Тодруулбал, “Хориг арга хэмжээ авах замаар Америкийн эсэргүүцэгчдийг сөрөн зогсох тухай” болон “Европын эрчим хүчний аюулгүй байдлын тухай” хуулиуд багтсан байна. 


Хий дамжуулах хоолой барих төсөлтэй холбоотой үйл ажиллагааг хязгаарлахын тулд 15 хуулийн этгээд хүчин чармайлт гаргасан хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн албаны тэргүүн Нед Прайс өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ