Ирэх өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-24 15:27:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр ирэх өдрүүдэд агаарын температур эрс хүйтэрнэ.     

Энэ сарын сарын 26-наас ирэх сарын 2-ны өдөр хүртэлх мэдээгээр хугацааны дунд үеэр нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орно. Харин энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө болон хугацааны сүүлчээр салхины хурд 16-18 м/с-д хүрч ширүүсч шороон, уул даваагаар цасан шуурга шуурна.

Агаарын температур өмнөх хоногуудаас эрс хүйтэрч шөнөдөө  20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх төлөвтэй. 

Холбоотой мэдээ