Тайвань ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээнэ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-24 17:37:26

ТАЙБЭЙ. /TASS/. Тайванийн эрх баригчид гуравдугаар сарын 1-нээс гадаадын иргэдэд хилээ нээж, бизнес аялагчдын тусгаарлалтын дэглэмийг сулруулахаар болжээ. 


Мэдээллийн төв агентлагаас нь мэдээлснээр, шинэ журмын дагуу Тайванийн хилийн чанад дахь төлөөлөгчийн газраас визний зөвшөөрөл авсан, коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан гадаадын иргэд арал руу нэвтэрч болно. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын эрсдэл бага эсвэл бага дунд эрсдэлтэй улс орнуудаас бизнес аялал жуулчлалын зорилгоор ирэх хүмүүс тусгаарлагдах хугацааг 14 хоногоос 5-7 хоног болгож, багасгах хүсэлт гаргаж болох аж.


Тайванийн эрх баригчид Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан нэгдүгээр сарын 1-нээс гадаадын иргэдэд хилээ түр хааж, дамжин өнгөрөх нислэгүүдийг цуцалсан юм.


Тайвань нь “COVID-19”-ийн халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн газруудын нэг юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус арал дээр нийт 946 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.


Холбоотой мэдээ