"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх тарилгад 12834 хүнийг хамруулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-02-25 10:51:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 7 бүлгийн 12834 хүнийг "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
Тус аймгийн төв Даланзадгад сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар дээрх ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Уг хурлаар аймгийн Засаг даргын А/167 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн хэмжээнд "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулах үйл ажиллагааг Даланзадгад суманд зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шаардлагатай мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллаас хүргэлээ.
Аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх тарилгад 7 бүлгийн 12834 хүнийг хамруулахаас Даланзадгад сумын "Шим билэг" өрхийн эрүүл мэндийн төв 2670, "Өнө-Орших" өрхийн эрүүл мэндийн төв 1082, "Энхийн хүслэн" өрхийн эрүүл мэндийн төв 2226, БОЭТ 281, ЭМГ 299, ХХЭМБ 309 буюу нийт 6867 хүн амыг дархлаажуулах юм. Мөн байнгын 3 цэг, Түр 3 цэг, Явуулын 3 цэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж, сумын Онцгой комиссоос шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо. Дархлаажуулалтадтөр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 50 ба түүнээс дээш насны хүн ам,орон гэргүй асрамжийн газар амьдардаг хүн ам, онцгой, цагдаа, тагнуул, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдах юм.
Холбоотой мэдээ