Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс эхлэн шар түвшинд шилжүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-02-25 11:04:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 24-ний өдөр хуралдаж, гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс эхлэн шар түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд:

-Нийтийг хамарсан хурал цуглаан, зөвлөгөөн

-Тэмдэглэлт ой

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Жагсаал цуглаан

-Спортын уралдаан тэмцээнээс бусад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд ажиллуулах шийдвэр гаргасан юм.

Иймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ