Меркель вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгай нөхцөлөөр хангахыг дэмжихгүй байна

Дэлхийд | Боловсрол
Jargal.d@montsame.mn
2021-02-25 10:58:27

БЕРЛИН. /RT/. Германы Канцлер Ангела Меркель коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгай нөхцөлөөр хангахыг дэмжихгүй байна.


“Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага хэвээр байна. Энэ тохиолдолд төр эдгээр хүмүүст адил тэгш хандах ёстой” гэж тэрбээр “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.


Меркелийн хэлснээр, вакцин хийлгэх саналыг хангалттай тооны хүн хүлээн авч, зарим нь вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст тодорхой газруудад нэвтрэх боломжийг нээж өгөх эсэхийг шийдэх хэрэгтэй.


Цар тахал дэгдсэнээс хойш Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 2.4 сая давжээ.


 


Холбоотой мэдээ