АНУ-д “COVID-19”-ийн 66.5 сая тун вакциныг тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-25 10:58:40

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 66.5 сая орчим тун вакциныг тарьсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/  мэдээллээ.


CDC”-ийн мэдээлснээр, АНУ даяар лхагва гаргийн байдлаар 88 669 035 тун вакциныг түгээснээс 75 орчим хувийг нь буюу 66 464 947 тунг тарьсан байна.


Тодруулбал, АНУ-д мягмар гарагт 1.4 сая орчим тун вакциныг тарьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 1.5 сая орчим тун вакциныг хийжээ.


Ингэснээр АНУ-д 45 сая гаруй хүн буюу хүн амын 14 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 20.6 сая орчим хүнийг /6 хувь/ бүрэн вакцинжуулсан байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 505 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ