Финландад дахин онц байдал зарлаж магадгүй байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-25 12:06:12

ХЕЛЬСИНКИ. /Yle/. Финландад коронавирусний нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар пүрэв гарагт дахин онц байдал зарлахаар бэлтгэж байна гэж "Yle" телевиз мэдээлжээ. 


Ийм арга хэмжээ авах болсон гол шалтгаан нь эрх баригчид зоогийн газруудын үйл ажиллагааг одоогийнхоос илүү хатуу хязгаарлахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр халдварын тоог бууруулж, эрүүл мэндийн тогтолцоонд хэт ачаалал өгөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.


Финландад өнгөрсөн оны хавар коронавирусний халдварын эхний давлагаа эхлэхэд онц байдал зарлаж, хоолны газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байв. Одоо зоогийн газрууд багассан цагийн хуваариар ажиллаж байгаа аж.


Финландад халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 590-ээр нэмэгдэж, лхагва гарагт 55122 болжээ. Тус улсад халдварын улмаас 734 хүн нас барсан байна. Хамгийн хүнд нөхцөл байдал нийслэлийн Уусимаа бүсэд үүсжээ.


Холбоотой мэдээ