Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяаг томиллоо

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-25 12:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо.


Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.


- 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга


- 2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор


- 2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор


- 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байсан.

Холбоотой мэдээ