Куба коронавирусний хоёр дахь вакцинаа үйлдвэрлэж эхэллээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-25 12:21:57

ХАВАНА. /Prensa Latina/. Куба улсын эмийн үйлдвэр эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилт нь гуравдугаар сард эхлэх “Abdala” хэмээх коронавирусний вакциныг үйлдвэрлэж эхэлжээ.


Тус улсын “Soberana 02” хэмээн нэрлэсэн коронавирусний өөр нэгэн вакцины эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилт мөн дараагийн сард эхэлж, 42 мянган хүн оролцох аж. Одоогоор вакциныг олны хүртээл болгохоор Финлайгийн нэрэмжит хүрээлэн биотехнологийн болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “BIOCEN” компанитай хамтран ажиллаж байна. Вакциныг Энэтхэг, Вьетнам, Иран, Венесуэл зэрэг сонирхогч талуудад нийлүүлэх төлөвтэй байна.


Албан ёсны мэдээллээр, Кубад халдварын 46 мянга гаруй тохиолдол илэрч, 304 хүн нас барсан бол 40 мянга гаруй хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ