“Шаамар-6” пост дээрх бүртгэлийн үйл ажиллагааг татан буулгажээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-02-25 14:04:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу тээврийн хэрэгсэл болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хянах Шаамар сумын “Шаамар-6” пост дээр иргэдийн бөөгнөрөл ихээр үүсэх болсон байна. Иймээс Сүхбаатар сумын Онцгой комиссоос шийдвэр гарган тус сумаас гарах хөдөлгөөнийг уг пост дээр бүртгэхгүйгээр хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Ингэснээр Сүхбаатар сумаас гарч буй иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нэвтрэх зөвшөөрөл болон асуумжийн хуудсыг шалган зорчуулж байхаар болсон байна. Мөн Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, улаан бүсээс ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хариуг үндэслэн нэвтрүүлж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн бусад сумын иргэд зөвшөөрлийн бичиг болон асуумжийн хуудастайгаар тус сум руу нэвтрэх юм. Иймээс иргэд өөрсдийн харъяа сумынхаа Онцгой комиссоос зөвшөөрлийн хуудсыг асуумжийн хамт авч хөдөлгөөнд оролцох юм байна. 

Холбоотой мэдээ