АНУ-ын дипломат ажилтнууд эхний ээлжинд вакцин хийлгэхийг хүсэж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-25 13:17:17

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Эх орондоо байгаа дипломат ажилтнуудаа хамгийн түрүүнд вакцинжуулна гэдэгт сэтгэл дундуур байгаагаа АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд илэрхийлжээ.


Тухайлбал, хүлээн зөвшөөрөгдөөгүй Косово дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газрын дарга Филипп Коснетт Төрийн Департамент руу мэдэгдэл явуулсан байна. Энэхүү мэдэгдэлдээ тэрбээр юун түрүүнд АНУ дахь ажилтнуудаа вакцинжуулна гэсэн Төрийн Департаментын хандлагыг ойлгоход бэрх юм хэмээн цохон тэмдэглэжээ. Түүний үзэл бодлыг Европын хэд хэдэн улс, Ойрхи Дорнод, Өмнөд Америкт ажиллаж буй дипломат ажилтнууд мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон бусад дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хангалттай хэмжээний вакцин хүлээн авсныхаа дараа вакцинжуулалтад хамрагдана гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хилийн чанад дахь дипломат ажилтнууд руу ирэх сараас вакцин илгээх тухай мэдэгджээ.

Холбоотой мэдээ