К.Харрисын гадаад бодлогодоо баримтлах чиг шугамуудыг нэрлэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-25 13:44:45

НЬЮ-ЙОРК. /CBS/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис улс орныхоо гадаад бодлоготой холбоотой асуудлуудад анхаарахдаа кибер аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааны чиг шугамыг эн тэргүүнд тавихыг зорьжээ.


Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гадаад бодлогын чиг шугамыг боловсруулах, бодитоор хэрэгжүүлэхэд нь Цагаан ордны тэргүүн Жо Байденд ихээхэн дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Тэрбээр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нартай утсаар ярьжээ. Түүнчлэн гадны бусад удирдагчтай холбоо тогтоохоор төлөвлөж байна.


К.Харрис тав дахь үеийн хөдөлгөөнт холбоог хөгжүүлэхтэй холбоотой техникийн асуудлуудыг сайн мэддэг аж. Түүнчлэн тэрбээр цар тахалтай тэмцэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлын асуудлуудад онцгой анхаарал хандуулахыг зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ