Зайн оношилгооны багаж тоног төхөөрөмж гардуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-02-25 13:58:27

Дорноговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, “Оюутолгой” ХХК хамтран “Рио Тинто Монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Жирэмсэн эхийн оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер,  анхан  шатны эмнэлгүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эрүүл мэндийн багцыг энэ сарын 24-нд хүлээлгэн өглөө.

Жирэмсэн эхийн зайн оношилгооны багаж тоног төхөөрөмжийг хил дагуу таван сумын 20 багийн эмчид хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр зайн оношилгоог газар дээр нь хийх, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  сайжрах боломжтой.

Газар нутгийн онцлогоос хамаарч хөдөө алслагдсан бүс нутагт буй жирэмсэн эхийн биеийг хянах, эмчилгээ тусламж хүргэхэд энэхүү төсөл үр дүнгээ өгнө гэж Дорноговь аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлстийн дарга Д.Батцэцэг онцолсон юм.

Эмнэлгийн тусламжийн багаж төхөөрөмжийг Монгол дахь НҮБ–ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, “Рио Тинто Монгол” ХХK-ийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн менежер Б.Даваасүрэн нар гардуулсан юм. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал төслийн багийнханд хүндэтгэл үзүүлж талархал гардууллаа.

Холбоотой мэдээ