Ховд аймгийн 40 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-25 15:46:50

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 14 дүгээр зарлигийн дагуу сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн нэр бүхий иргэдийг шагнажээ.

Төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа энэ сарын 25-нд Ховд аймагт боллоо. Энэ үеэр  боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, батлан хамгаалах, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан 40 гаруй иргэн энгэрээ мялаав.  

Үүнд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор зургаа, “Алтан гадас одон”-гоор 17, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 17 иргэнийг шагнасан юм.

Мөн Засгийн газар болон Сонгуулийн байгууллагын шагналаар нэр бүхий иргэдийг урамшуулсан гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.   

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”:

1. Бааст Жарантай - Ховд аймгийн Буянт сумын өндөр настан

2. Дамба Бадамсүрэн - Ховд аймгийн Мөст сумын өндөр настан

3. Наваан Энхтуяа - Ховд аймгийн Мянгад сумын өндөр настан

4. Эрхэмбаяр Должинсүрэн - Ховд аймгийн Манхан сумын ЭМТ-ийн эмч

5. Жамбал Цэвэгмид - Ховд аймгийн Мянгад сумын өндөр настан

6. Дашзэвэг Баярболд - Ховд Их Сургуулийн багш

“Алтан гадас одон”:

1. Лооль Баатарчулуун - Ховд аймгийн Мянгад сумын өндөр настан

2. Төрбат Халтар - Ховд аймгийн Мөст сумын өндөр настан

3. Пагваа Дугараа - Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан

4. Цэен-Ойдов Доржхүү - Ховд аймгийн Дарви сумын өндөр настан

5. Дагва Уртнасан - Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өндөр настан

6. Цэрэндаш Наранхүү - Ховд аймгийн Чандмань сумын өндөр настан

7. Нямхүү Халтар - Жаргалант сумын ХАА-н газрын малын эмч

8. Цэнд-Аюуш Цэрэнчимэд - Жаргалант сумын Алагтолгой багийн өндөр настан

9. Чойжилжав Даваажав - Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн нярав

10. Халзаа Баатарсүрэн - Жаргалант сумын Бугат багийн өндөр настан

11. Дэрмээ Ганцэцэг - Жаргалант сумын Жаргалан багийн өндөр настан

12. Доржбал Цоож - Ховд Их Сургуулийн номын санч

13. Жалчин Оргих - Ховд аймгийн Буянт сум

14. Лувсан Нямсүрэн - Ховд Их Сургуулийн багш

15. Зандраа Баасанжав - Жаргалант сумын ЕБС-ын 1-р сургуулийн багш

16. Балжаа Дуламсүрэн - Жаргалант сумын 1-р сургуулийн багш

17. Рэнцэндорж Энхсүрэн - Хар-нуур Ховд голын сав газрын захиргааны дарга

“Хөдөлмөрийн хүндэт медаль”:

1. Лхагва Баатархүү - Ховд аймгийн Дарви сумын өндөр настан

2. Даваасамбуу Болдхүү - Ховд аймгийн Дарви сумын Тариаланч

3. Пүрэвхүү Тэрбиш - Жаргалант сумын Бугат багийн өндөр настан

4. Дашзэвэг Цэрэндулам - Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан

5. Орших Даваахүү - Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан

6. Гомбодорж Оюунчимэг - Буянт сумын Норжинхайран багийн малчин

7. Тилеухан Рымхан - Ховд аймгийн Ховд сумын өндөр настан

8. Түвшинхүү Цэндсүрэн - Мөнххайрхан сумын ЕБС-ийн ажилтан

9. Домоо Оюунчулуун - Мянгад сумын Баянхошуу багийн өндөр настан

10. Жамсран Батдорж - Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн сантехникч

11. Сүрэн Даваажаргал - Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өндөр настан

12. Түвшинбаяр Дариймаа - Дөргөн сумын ЗДТГ-ын нягтлан бодогч , эдийн засагч

13. Дамдинсүрэн Бадамхорлоо - Ховд аймгийн БОЭТ-ийн сувилагч

14. Дамдин Отгонбаяр - Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн ажилтан

15. Доржням Соёлмаа - Ховд аймгийн Дарви сумын цэцэрлэгийн багш

16. Дашзэвэг Өрнөхдэлгэр - Ховд Их Сургуулийн багш

17. Жамбал Сарангэрэл - Жаргалант сумын Рашаант багийн иргэн

Мөн “Засгийн газрын шагнал”-аар:

1. “Мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Шагдар Мөнхзаяа - Ховд аймаг дахь мэргэжлийн хяналтын газар

“Сонгуулийн байгууллагын Тэргүүний ажилтан шагнал”-аар:

1. Нацаг Дамдиндорж - Дуут сумын сонгуулийн хорооны гишүүн

2. Очир Төмөрбаатар - Дуут сумын сонгуулийн хорооны гишүүн

3. Авирмэд Оюунбилэг - Дуут сумын сонгуулийн хорооны гишүүн тус тус шагнуулжээ.

Тус шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэлээ.   


Холбоотой мэдээ