Шар усны үерт автахаас сэргийлж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-02-25 17:14:26

Увс /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Улаан уулын дээд талын даланг давж шар усны үер орж ирэх эрсдэл өндөр байна. Үүний улмаас аймгийн төвийн зарим баг шар усны үерт автаж болзошгүй байна. 

Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын ажилтан албан хаагчидтай хамтран энэ сарын 13-наас эхлэн Улаан уулын дээд талын даланг өндөрлөх ажлыг хийж байна. Одоогоор тухайн газарт 400 орчим тн хайрга буулгаж, гар аргаар далан хийгээд байгаа ч цаашдаа цаг агаар дулаарч, шар усны үер хүчтэй орж ирвэл барьж тогтооход амаргүй болох аж. 

Холбоотой мэдээ