"Дархан гурил тэжээл", "Ган хийц"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-25 18:11:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар 48 ХК-ийн 1,332,648,850.32 төгрөгийн үнийн дүн бүхий 3.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+14.97%) болон "Ган хийц" ХК (GHC+14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол даатгал" (MDIC-12.92%) болон "Айтүүлс" ХК (ITLS-8.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 215,634 нэгж эрхийг нийт 35.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 5.5 хувиар өсөж, 34116.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,561,093,284,790.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ