Ерөнхий боловсролын сургуульд энэ онд 180 ширээ, 360 сандал нийлүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-26 13:42:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль бий. Тус сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор сурагчдын ширээ, сандлыг шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна.

Энэхүү ажлыг “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” үйл ажиллагаанд оролцож шалгарсан “Улаан бүрд” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж буй

Тус компани нь 10 гаруй жилийн хугацаанд вакуум цонх, хаалга, гэр ахуйн зарим тавилга үйлдвэрлэж байгаа бөгөөд үндсэн дөрвөн ажилтантай. 

Өнгөрсөн онд сурагчдын ширээ, сандал үйлдвэрлэх ажлын явцад нэмэлтээр зургаан хүнийг ажлын байраар хангасан. Ингээд 2019 онд 300 ширээ, 600 сандал хийж нийлүүлсэн. Мөн 2020 онд 1830 ширээ, 3660 сандал хийж, ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өгсөн юм.

Харин энэ онд дахин 180 ширээ, 360 сандал хийж, холбогдох сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр ширээ, сандал үйлдвэрлэх ажилд 2019 онд 50 сая төгрөг, 2020-2021 онд 400 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа хэмээн “Улаан бүрд” ХХК-ийн захирал Г.Буянмөнх мэдээллээ. Ийнхүү сурагчдын ширээ, сандлыг орчин үеийн стандартад бүрэн нийцүүлж, чанартай хийснээрээ онцлогтой аж.

 

Холбоотой мэдээ