Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайдтай уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 13:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.


Хоёр улс уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглэж, үүнд үе үеийн төр, засгийн удирдлагууд чухал хувь нэмэр оруулсныг хэлэв. Мөн соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн салбарын  харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.


Их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчилж уламжлалт найрсаг харилцааны бат бөх үндэс суурийг тавьсан. БНАСАУ харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувиршгүй байр суурь баримталж байгааг Элчин сайд хэлэв.

Холбоотой мэдээ