Унгар улстай хамтран түүхэн цуврал кино бүтээх талаар ярилцав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 13:55:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав.


Монголч эрдэмтэн хүн Элчин сайдаар ажиллаж буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяртай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг хийж авч хэрэгжүүлж байгаа бодлого, вакцинжуулалт зэргийн талаар товч мэдээлэл өгөв.


Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Борбала Обрушански илэрхийллээ.


Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, соёл, түүний дотор түүхэн цуврал кино бүтээх зэргээр хамтран ажиллах талаар ярилцав.

Холбоотой мэдээ