“ЮНИСЕФ”, “AstraZeneca” 170 сая вакцин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-26 14:05:57

НЬЮ-ЙОРК. /VOA/. Олон улсын “COVAX” механизмын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ болон Их Британи, Шведийн “AstraZeneca” компани коронавирусний 170 сая тун вакцин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.


Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.


ЮНИСЕФ” болон тус байгууллагын түнш 85 оронд зориулж 170 сая тун вакциныг хүлээн авна. Энэ бол гурав дахь хэлэлцээр юм. Өмнөх хоёр хэлэлцээрт “Pfizer” болон Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэнтэй гарын үсэг зурсан” хэмээн Дюжаррик хэлжээ. 


COVAX” хөтөлбөр нь коронавирусний вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Хөтөлбөрийн нөхцөлд зааснаар, өндөр орлоготой орнууд вакцин худалдан авснаар хөгжиж буй орнуудад вакцин олж авах боломжийг нь хөнгөвчилдөг байна. Энэхүү хөтөлбөр нь 92 орны вакциныг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авах боломжийг олгох юм.

Холбоотой мэдээ