Хөшигийн хөндий рүү нүүхэд хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
dusem11@yahoo.com
2021-02-26 14:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийд шинээр баригдсан олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад ороход ямар асуудал тулгарч буй талаар МИАТ ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд мэдээлэл өгөв.

 

Тэрбээр ГХЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудлыг төрийн бодлогоор барьж байгуулсан. Үндэсний тээвэрлэгч  МИАТ компани Хөшигийн хөндий рүү шилжих асуудалд маш их холбогдол өгч байгаа. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шилжихэд санхүүгийн хүндрэлтэй байдал бий болгож байгаа. Нүүх асуудалд өөрсдөөс хамаарах дэмжлэг үзүүлэх ерөнхий чиглэлтэй бид ажиллаж байгаа. Гадаадын авиа компаниудын хувьд онгоц нь буугаад, буцаад нисдэг болохоор нэг оффис түрээслээд л явчихдаг. Харин МИАТ компанийн хувьд, газрын үйлчилгээ болон техникийн үйлчилгээнээс эхлээд нислэг үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтын өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг тул тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Эх үүсвэр нь энэ “Ковид-19” цар тахлын үед шавхагдчихаад, Засгийн газарт асуудлаа тавих хэмжээнд явж байна” гэсэн юм.


Холбоотой мэдээ