Нээлттэй дуудлага худалдаа болов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-02-27 11:40:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны 2 дугаар сарын 26-нд Мандалговь хотноо автомашины нээлттэй дуудлага худалдаа болж, 27 хүн оролцлоо.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ДУА 39-91 улсын дугаартай УАЗ-31513-410 маркийн автомашин, Сайхан-Овоо сумын ЭМТ-ийн ДУА 50-66 улсын дугаартай УАЗ-31-315122 маркийн автомашиныг тус тус дуудлагаар худалдахаар болсон.

Дээрх хоёр автомашиныг худалдах доод үнэ нь 1,500,000 төгрөг байсан ба Сайхан-Овоо сумын ЭМТ-д ашиглаж байсан  автомашиныг Эрдэнэдалай сумын иргэн Д.Дондог 8,300,000 төгрөгөөр, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглаж байсан автомашиныг Сайнцагаан сумын иргэн Б.Ачит-Эрдэнэ 3,550,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Дээрх хоёр автомашиныг худалдсаны орлого болох 11,850,000 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ