Санхүүгийн зохицуулах хороо 494 ББСБ-д мэдэгдэл хүргэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 11:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед зээлдэгч харилцагчдын зээл сунгуулах хүсэлтэд дарамт, шахалт үзүүлэхгүй, төлбөрийн чадварт нь нийцүүлж сунгах шийдвэр гаргаж ажиллахыг СЗХ-ноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 494 ББСБ-д мэдээлж, мэдэгдэл хүргэлээ.


Түүнчлэн, цар тахлын эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн ч халдварын тархалт эрсдэл хэвээр байгаа тул санхүүгийн байгууллагууд харилцагч, үйлчлүүлэгч иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ  баримталж ажиллахыг зөвлөв.


СЗХ зээлийн үйл ажиллагаа эрхлэгч ББСБ-дад эдийн засаг идэвхижих, зээлдэгч, харилцагчдын санхүүгийн чадавхи тогтворжих хүртэл уян хатан, зээлийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээ сунгахдаа аливаа шимтгэл, хураамж, алданги, торгууль, хуримтлуулж тооцсон зээлийн хүүг үндсэн зээлийн төлбөрт нэмж тооцолгүй, урт хугацаанд харилцагчдаа хадгалж үлдэх бодлого баримтлан, Засгийн газар болон Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд тодорхой чиглэл өгсөөр байгаа. 

Холбоотой мэдээ