Токиогийн оршин суугчдын тоо сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа буурчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-02-27 13:14:30

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотын оршин суугчдын тоо сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа өмнөх оны мөн үеийнхээсээ буурсан дүн үзүүлжээ.


Токио хотын засаг захиргааны мэдээлснээр, нийслэлд энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 13 952 915 хүн амьдарч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 600 гаруйгаар буурсан байна.


Токиогийн оршин суугчдын тоо 1996 оны зургаадугаар сараас хойш анх удаа өмнөх оныхтойгоо харьцуулахад буурсан дүн үзүүлж буй нь энэ ажээ.


Mizuho” судалгааны хүрээлэнгийн судлаач Окада Юкатагийн үзэж буйгаар, оршин суугчдын тоо буурсанд коронавирусний цар тахал нөлөөлжээ. Тодруулбал, алсаас ажиллах хүмүүсийн тоо нэмэгдсэнээр Токиогоос нүүх болсон гэж тэрбээр тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ