Буян номын үйлийг эхлэхэд сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-02-28 09:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 16. Адъяа гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр.

 

Барилдлага: Хүчин төгсөх


Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй


Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ