Коронавируст халдварын 41 тохиолдол нэмж бүртгэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-28 11:00:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  41 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


Дотоодоос халдвар авсан 40 тохиолдол бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авсан зорчигчдоос нэг хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.


Ингэснээр коронавируст халдварын нийт тохиолдол 2907 боллоо


Халдвар авсан нийт тохиолдлоос 2249 нь буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд нийт 643 хүнийг эмчилж байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, нэн хүнд нэг хүн байна. 

Холбоотой мэдээ