Их Британид 20 сая хүн вакцин хийлгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-03-01 09:46:25

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний вакцины эхний тунг 20 сая хүн хийлгэсэн тухай тус улсын  Ерөнхий сайд Борис Жонсон ням гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.


“Их Британид 20 сая хүн вакцин хийлгэжээ. Энэ бол асар том амжилт юм” гэж тэрбээр бичсэн байна. Жонсон мөн вакцин нь хямралаас гарах гарц учраас иргэддээ хандан вакцинжуулалтад хамрагдахыг уриалав.


Тэрбээр коронавирустэй холбоотойгоор Англид тогтоосон хязгаарлалтыг сулруулах Засгийн газрын төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногийн эхээр танилцуулсан билээ. Уг төлөвлөгөөний дагуу халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хязгаарлалтыг дөрвөн үе шаттайгаар сулруулах юм.


Үүний зэрэгцээ Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлж байгаагаар, 800 мянга гаруй хүн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн бөгөөд тус улс "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтаар Европт тэргүүлж байна.



Холбоотой мэдээ