Он гарсаар 139 хүүхэд төржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-02 12:45:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021 оны эхний 1 сард эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 98 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 27.9 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 9.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. 1.6 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.

Оны эхний 1 сард 139 эхээс 139 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оноос 25  хүүхэд буюу 21.9  хувиар өссөн байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын буюу 1 насны хүүхдийн нас баралт гараагүй байна.

Нас баралт 30 гарсан нь өнгөрсөн оноос 17 тохиолдлоор буюу 36.2 хувиар буурчээ.

Вакцинжуулалтад хамрагдвал зохих 2 хүртэлх насны хүүхдийн 96.8 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир сум 100.0 хувь хамруулсан байна. 

Холбоотой мэдээ