Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ 3 дугаар сарын 3 хүртэл хойшилжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-01 13:25:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний журам шинэчлэгдэж нийтийн тээврийн үйлчилгээ энэ сарын 3 хүртэл хойшилсон байна. 

Улаанбаатар хотод коронавирусний тохиолдол сүүлийн өдрүүдэд буурахгүй байгаа учраас хот хоорондын тээврийн үйлчилгээг хойшлуулахад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл эрсдэл өндөр байгаа энэ үед орон нутагт халдвар зөөвөрлөгдөж болзошгүй гэж үзэж байгаа юм. Иймээс энэ сарын 3 хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хойшлуулсан, цаашид  цаг үеийн  нөхцөл байдлаас  шалтгаалан сунгаж магадгүй гэдгийг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд 3 компанийн 79 автобус хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангасан байна. 

 

Холбоотой мэдээ