Үндэсний аюулгүй байдлыг хангах 2021 оны нэгдсэн төлөвлөгөөг батлав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-01 11:50:15

Төв /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийг мэдээ мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын баг хуралдав.

Тус хурлаар Төв аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2020 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэн, 2021 оны нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. 

Мөн сум, орон нутагт үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 12  сум, 15 байгууллагад зөвлөн тусалж, чиглэл, заавар өгч ажилласны үр дүнд ҮАБЗ-ийн 4/666 тоот “Чиглэл”-ийг 84.4 хувьтай, “Үндэсний аюулгүй байдлыг хангах 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”-г 77.14 хувьтай хэрэгжүүлж, зөрчил, дутагдлын 60 хувийг арилгуулжээ. 

Тус аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2021 онд:  

-Сум, байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгүүлэх

-Төвлөрсөн суурин газрын ундны усны хамгаалалт, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох

-Шатахуун түгээх станцуудын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт зөвлөмж гаргах

-Оршуулгын газрыг журамлан цэгцлэх ажлыг эхлүүлж, сум, орон нутгийн хяналтыг сайжруулах

-Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сум, байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах

-Иргэд, олон нийтэд терроризм, хүн худалдаалах, мөнгө угаах, мансуурах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажил, үйл ажиллагааг тусгалаа.

Ажлын багийн хурлаас төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад:

1. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс 2019-2020 онд өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх;  

2. Аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний 3 зорилтын хүрээнд тусгагдсан ажил, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад ажлын уялдааг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ