Мэдээллийн технологийн дэвшилтэт систем ашиглаж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-01 15:06:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт систем ашиглаж байна.


УОК, НОК, төрийн байгууллагууд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт шинжилгээний үед иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэх, санал гомдлыг нь шуурхай шийдэх, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ хийх, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах үүднээс олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлжээ.


Тухайлбал, Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем” ашиглаж байна. Энэ нь цар тахлын халдварын тархалт, инфографик, дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, төлөвлөлт, дүүргүүдийн үйл ажиллагааны хяналт, хүнсний нөөцийн мэдээлэл хэсгээс бүрдэж байгаа.  


Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд 336 842 өрхийг төлөөлөн 583 916 иргэн шинжилгээ өгсөн. Шинжилгээнд хамрагдсан иргэд, өрхийг бүртгэх “Хүн амын өрхийн мэдээллийн систем”-ийг шинээр хөгжүүлжээ.


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын “UB ERP” систем нэвтрүүлж, коронавирусний шинжилгээнд хамрагдсан төрийн байгууллагын албан хаагчдын мэдээлэл, хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг бүртгэх модулийг хөгжүүлэн, https://eruul.gerege.mn, ХУР системтэй интеграци хийж, нийслэлийн харьяа 1204 байгууллагын хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүнд гуравдугаар сарын нэгний байдлаар 16 845 төрийн албан хаагчийн шинжилгээг бүртгэжээ.

Холбоотой мэдээ