Хориглосон хугацаанд нууцаар цахим тоглоомын газрыг ажиллуулж байжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-03-01 16:09:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчин хориглосон хугацаанд цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан Сайнцагаан сумын иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, тус аймгийн Засаг даргын захирамжаар баар, цахим тоглоомын газар, караоке болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзэсгэлэн, аялал жуулчлалын ажил үйлчилгээ явуулахыг хориглосон байсан.

Аймгийн Цагдаагийн газраас явуулсан хяналт шалгалтын үеэр тус цахим тоглоомын газарт 12 хүүхэд тоглож байсан байна.

Цаашдаа ч дээрх үйл ажиллагаа явуулахыг хориглож, аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаар гуравдугаар сарын 31-нийг хүртэл хориглох хугацааг сунгаад байгаа юм.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн нь тогтоогдсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ноогдуулах ажээ. 

Холбоотой мэдээ