Аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-03-01 15:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай уулзаж, хамтын ажиллагааны тухай тэр дундаа ой бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ, Монгол, Япон Улсын Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх уулзалт нь бусад салбарт жишиг болохуйц хамтын ажиллагааны механизм болсныг онцлоод, хоёр орны байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгахад хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байгаагаа хэлэв.


Элчин сайд Кобаяши Хироюки Япон Улсын Засгийн газар, БОАЖЯ олон жилийн турш хамтран ажиллаж тодорхой үр дүн гарсныг дурдаад, цаашид байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжихээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ