2017-2020 онд нийт 34,43 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-01 20:17:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 2017-2020 онд нийт 34,43 га талбайд нөхөн сэргээлт хийжээ. 


Үүнээс стандартын шаардлага хангасан 9,36 га талбайг хүлээн авч, 22,57 га талбайг засаж сайжруулан энэ онд хүлээлгэн өгөхийг аймгийн БОАЖГ-аас үүрэг болгожээ. 

Тус аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд Алтай, Бугат, Бигэр, Есөнбулаг, Тайшир, Тонхил, Чандмань, Шарга сумын 45 нэгж талбарын 147,94 га талбай өртжээ. Орон нутгийн төсөв болоод төсөл хөтөлбөр, бичил уурхайн журмын хүрээнд 2014-2020 онд нийт 97,64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ