Төрийн дээд одон, медаль гардууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-03-02 09:25:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Гуравдугаар сарын нэгний өдөр буюу “Эх орончдын өдөр”-өөр аймгийнхаа сайчуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. 


Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Цэнхэрмандал сумын ахмад настан Ц.Бадамсүрэн /тэрээр 1989 оны улсын аварга саальчин, нэгдлийн холбооны 6-р их хурлын төлөөлөгч/ Дэлгэрхаан сумын малчин Б.Ваанчиг нарыг шагнав. 

Мөн “Алтан гадас одон”-оор Баян-Адарга сумын ахмад настан Б.Буриад, Өмнөдэлгэр сумын ахмад настан Д.Аюушцэнд, Өмнөдэлгэр сумын ахмад настан Ж.Батбүргэд, Хэрлэн сумын ахмад настан П.Мөнгөнтуул, Баян-Овоо сумын ЕБС-ийн багш Н.Мэндмаа, Хэрлэн сумын 2-р багийн ахмад настан А.Чулуунбаатар нар шагнууллаа. 

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Галшар сумын ахмад настан Ч.Буяннэмэх, Биндэр сумын ахмад настан Ц.Жамц, Цэнхэрмандал сумын иргэн Н.Нямдаваа, Батноров сумын Соёлын төвийн эрхлэгч Г. Цэцэгсүрэн, Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Эрдэнэцэцэг, Хэнтий аймгийн "Харуй" ТӨХК-ийн механик инженер С.Чинбат нар энгэрээ мялаалаа.


Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар гардуулан баяр хүргэсэн юм.

 

Холбоотой мэдээ