Улаанбаатар өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-03-02 08:03:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь, талын нутгаар салхитай байна.

 

2021 оны 03 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.


Увс нуур болон Дархадын хотгороор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ