Венесуэл “Sinopharm” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-02 10:15:15

ХАВАНА. /TASS/. Венесуэлийн Эрүүл мэндийн яам даваа гарагт Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


“Иргэдийг вакцинжуулалтад хамруулахын тулд Венесуэл Хятадын “Sinopharm” компанийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олголоо. Хятад, Венесуэлийн хамтын ажиллагааны хүчинд бид ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж байна” хэмээн Эрүүл мэндийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


Венесуэл 2 дугаар сарын 18-наас иргэдээ Оросын “Спутник V” вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дельси Родригес вакцин нийлүүлэх асуудлаар Оросын талтай гарын үсэг зурсан тухайгаа өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэн байна.


Сүүлд мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 139 мянга давсан бол халдварын улмаас 1344 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ