Сургуулийн орчимд эргүүл хийж, хяналт тавьж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-02 11:44:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас "Сургууль орчмын бүс-аюулгүй байдал" арга хэмжээг энэ сарын 1-ний өдөр аймгийн төвд зохион байгууллаа.

Сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчид Өлгий сумын нутаг дэвсгэрт болон сургуулийн орчмын бүсүүдэд эргүүл хийж, замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавилаа.

Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэн жолоодсон 2, бусад төрлийн 24 зөрчил илрүүлж шийтгэл оногдууллаа.   

Холбоотой мэдээ