Коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-02 11:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 48 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3000-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2481 болж байна.


ХӨСҮТ-ийн мэдээлснээр, орон нутгийн 7, Улаанбаатар хотын 11 лабораторид 13 108 хүнд шинжилгээ хийжээ. Гадаад орноос зөөвөрлөгдсөн болон орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 655 хүн эмчлүүлж байгаагаас  574 нь хөнгөн, 71 нь хүндэвтэр, 9 нь хүнд, нэг нь нэн хүнд байна.


Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтал, 2 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн бол 3 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. 


Коронавируст халдварын тохиолдлууд үйлдвэр үйлчилгээ, хүнс, худалдааны цэгүүдэд бүртгэгдэж байгаа тул олон хүн цугласан газраар явахдаа амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, гараа угааж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр зөвлөв.

Холбоотой мэдээ