Арменийн Ерөнхий сайд сонгуульд өрсөлдөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-03-02 14:36:37

ЕРЕВАН. /Xinhua/. Арменийн парламент ээлжит бус сонгууль явуулахыг дэмжвэл эрх баригч нам өрсөлдөхөд бэлэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян даваа гарагт мэдэгджээ.


“Ээлжит бус сонгууль явуулж, ард түмэн хэнийг огцруулахыг шаардаж буйг харцгаая” гэж Н.Пашинян нийслэл Ереван хот дахь Бүгд найрамдах талбайд болсон жагсаалын үеэр хэлжээ. Мөн тэрбээр 10 дугаар сард шинэ Үндсэн хуулийг батлахын тулд бүх нийтийн санал асуулга явуулах саналыг дэмжихийг цугласан олонд хандан уриалжээ.


Арменийн армийн жанжин штаб, сөрөг хүчний намууд Засгийн газрыг огцрохыг шаардсантай холбоотойгоор талуудын харилцаа хурцдаад буй үед Ерөнхий сайд ийнхүү мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ