Бөх, морь цоллогчдын уралдаан зарлалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-02 15:09:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын албанаас ардын уламжлалт ёс заншил, соёлыг сурталчлах зорилгоор бөх тайлбарлагч, бөх болон морь цоллогчдын уралдаан зарлалаа.

Оролцогчдод Монголын үндэсний бөхийн түүх, ёс жаяг, мэхний талаар мэдлэгтэй байх, морь цоллогчдын хувьд дуу хоолой, үг хэллэг нь уясан хүлэг, ард олноо баясгах авьяас чадвартай байх зэрэг шаардлагууд тавина.

Уралдаанд оролцох хүсэлтэй иргэд өөрсдийн бүтээлээ дүрс бичлэг хэлбэрээр энэ сарын 15-ны өдрийг хүртэл аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэх ёстой. Ирүүлсэн бичлэгийг энэ сарын 15-31-ний өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тавьж хандалт, шүүгчдийн шийдвэрийг харгалзан байр эзлүүлнэ.

Эхний гурван байрт шалгарсан оролцогчдыг төрөл бус бүрээр 50-200 мянган төгрөгөөр шагнан урамшуулах ажээ.  

  

Холбоотой мэдээ