“QR” код уншуулснаар гарал үүсэл, баталгаажуулалтыг шууд хянах боломжтой

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-03-02 16:41:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговьд мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй өндөг, маханд QR код бүхий магадлан шинжилгээний цахим гэрчилгээг олгох туршилтын ажил өрнөж байна.

Иргэд гар утсандаа мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг суулгаж, худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ QR код уншуулснаар  гарал үүсэл, баталгаажуулалтыг шууд харах, хянах боломжтой болох ажЭнэ ажлыг "Шинэ Эргэл" ХХК туршиж байна.

Цахим технологийн дэвшил нь иргэдэд худалдан авч буй махны гарал үүсэл, чанарыг мэдэх боломж олгохоос гадна гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг таньж мэдэх, үүнээс урьдчилан сэргийлэх, худалдан авахгүй байх нөхцөлийг ч давхар олгож байгаа юм.   

Холбоотой мэдээ