Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эхэллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-03 10:53:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа хэвийн явж эхэллээ. Улаанбаатар, Баруун-Урт чиглэлд зөвхөн өглөө нэг автобус явж байгаа бөгөөд эхний өдрийн автобус 39 зорчигчтойгоор замдаа гарчээ.

Орон нутгаас явж буй иргэд авто вокзал дээр, харин Улаанбаатараас ирэх иргэд цахимаар тасалбараа бичүүлж байгаа аж. Харин халдвартай бүсээс ирж буй иргэд заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай гэж аймгийн Авто тээврийн төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ