Эрүүл мэндийн байгууллагын 193 ажилтан коронавирусний халдварт өртжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-03-03 12:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас 193 хүн коронавирусний халдварт өртжээ. Энэ нь олон улс дахь үзүүлэлтээс харьцангуй бага тоо аж.


Одоогоор, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 22 нэгжийн 31 багт 220 гаруй, лавлагаа төв болон эрүүл мэндийн байгууллагад 10 багийн 80 гаруй, нийт 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн иргэдийг вакцинжуулж байна.


Халдварт өртөх эрсдэл их, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай байгууллагын хүмүүсийг вакцинжуулах төлөвлөлтийн дагуу 11 100 хүнийг дархлаажуулаад байгаа юм.


“Эхний ээлжийн 150 мянган тун вакцинаар 75 мянган хүнийг зааврын дагуу 2 удаа дархлаажуулна. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Вакцин хийсний дараа тухайн иргэнийг тодорхой хугацаанд хянаж ажиглах шаардлагатайн улмаас өдөрт нэгээс хоёр мянган хүнийг л вакцинжуулж байна” гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Холбоотой мэдээ