Улсын аварга малчин, тариаланч, саальчны шагналыг гардууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-03-03 12:26:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас шалгарсан улсын аварга малчин, тариаланчдын шагналыг энэ сарын 2-ны өдөр гардууллаа.

“Улсын хошой аварга малчин өрх”-өөр Баянгол сумын 3 дугаар багийн малчин Ч. Отгонбаатар, “Улсын аварга малчин өрх”-өөр Хайрхандулаан сумын 2 дугаар багийн малчин Д.Уртнасанпүрэв, Тарагт сумын 3 дугаар багийн малчин Ш.Нямдорж, Есөнзүйл сумын 1 дүгээр багийн малчин З.Цацрал, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Ё. Дамдингомбо, Гучин-Ус сумын 1 дүгээр багийн малчин Ц.Дамдинсүрэн, Сант сумын 3 дугаар багийн малчин Б.Батлут, Уянга сумын 2 дугаар багийн малчин Д.Мягмардорж, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Б.Эрдэнэдалай, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Ё.Гэрэлт-Од, Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Д. Батчулуунхүү, Хархорин сумын 5 дугаар багийн малчин Л.Пүрэвдорж нар тус тус шалгараад байна.

Мөн “Улсын аварга саальчин”-аар Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн саальчин Д.Тогоо, “Улсын аварга тариаланч”-аар Арвайхээр сумын 13 дугаар багийн тариаланч Н.Бадамханд нар шалгарав.

Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд болон аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.


Холбоотой мэдээ