PCR шинжилгээний цэгийг олшруулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-03 12:48:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг PCR шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлжээ.

Тодруулбал, өнөөдрөөс энэ сарын 5-ныг хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмсэн байна. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлснээс ийнхүү шийдвэрлэжээ.


Холбоотой мэдээ